Харилцах хаяг

Манай хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Энх тайвны өргөн чөлөө, Зүүн хүрээ хотхон, 203-р барилга, 4 давхар

Утас

Утас/Факс: 976-77000188, 976-77000888

Харилцах албан тушаалтан:
976-99103955 (Англи)
976-99100599 (Англи)
976-99110795 (Монгол)

Цахим шуудан

info@mmcg.mn

Биднийг дэмжээрэй
Location Map
Close

Олон улсын стандарт ISO

Маркетинг, олон нийтийн санаа бодол, социологийн судалгааны үйлчилгээний стандарт (ISO 20252:2012) нь олон улсад үйл ажиллагаа явуулж буй судалгаа, зөвлөх үйлчилгээний байгууллагуудын заавал мөрдөх стандарт юм.


Аливаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж борлуулахад бүхий л үе шатанд ОУ-ын стандартыг дагаж мөрддөг. Үүнтэй адил судалгааны бүхий л үе шатанд ISO стандартыг дагаж мөрдөж байж дэлхийн жишигт хүрсэн судалгаа болдог юм. MMCG компани Монголдоо анх удаа судалгаа зөвлөх үйлчилгээний ISO 20252:2012 стандартыг албан ёсоор нэвтрүүлж, судалгаа шинжилгээг дэлхийн стандартад хүргэн ажиллаж байна.

Маркетингийн судалгаа зөвлөх үйлчилгээний MMCG компани Олон улсын стандартын байгууллагад хандан ISO 205252:2012 стандартыг албан ёсны эрхтэйгээр худалдан авч, үндэсний стандарт болгон батлуулах чиглэлээр СХЗГ-тай хамтран ажиллаж, уг стандартыг Стандартын үндэсний зөвлөлийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан.

 

Компаний тухай

Бидний зарчим

Бизнес хөгжлийн "MMCG" ХХК-ийг зах зээлийн судалгааны салбарын бүс нутгийн хэмжээний тэргүүлэгч болоход залан чиглүүлэх үндсэн 7 зарчим.

Төвийг сахиж, ямар ч нөлөөнд орохгүй байх
Үйлчлүүлэгчийнхээ хүсэл сонирхлоос өөр ямар ч зүйлийн нөлөөнд автахгүй байх. Үйлчлүүлэгчиддээ зөвхөн үнэнийг хэлэх.

Бүрэн дүүрэн гүйцэтгэл
Аливаа захиалгыг бүрэн дүүрэн гүйцэтгэх хэмжээний зардал үнэтэй, цаг хугацаатай байх тохиолдолд л авч байх. Авсан тохиолдолд зардлаас үл хамааран бүрэн дуусгаж гүйцэтгэж ажиллах.

Нягт нямбай байдал
Мэдээлэл цуглуулалт, мэдээлэл оруулалт, алдааны хяналтын стандартын бүхий л үе шатуудыг жижиг гэлтгүй нягт нямбай мөрдөж ажиллах.

Шударга үнэнч байх
Үйлчлүүлэгчдийнхээ аливаа асуудал, ирээдүйн төлөв зэргийн нууцыг чандлан хадгалах. Зөвхөн тэдний зөвшөөрлөөр л мэдээлэлд хандах.

Арвич хямгач байх
Бүрэн дүүрэн гүйцэтгэл, нягт нямбай болон найдвартай байх зарчимд нийцэхүйцээр арвич хямгач байх.

Үнэ
Олон Улсын болон бүсийн үнийн дунджаас хэтрүүлэхгүй шударга үнийн саналыг өгч байх.

Үйлчилгээ
Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг өндөр байлгахын тулд асуудалд уян хатан хандаж, зохистойгоор шийдэж болох боломжийг судалж үздэг байх.