Харилцах хаяг

Манай хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Энх тайвны өргөн чөлөө, Зүүн хүрээ хотхон, 203-р барилга, 4 давхар

Утас

Утас/Факс: 976-77000188, 976-77000888

Харилцах албан тушаалтан:
976-99103955 (Англи)
976-99100599 (Англи)
976-99110795 (Монгол)

Цахим шуудан

info@mmcg.mn

Биднийг дэмжээрэй
Location Map
Close

Судалгаа явуулах ёс зүй

Эзомарын гишүүд нь зах зээлийн болон нийгмийн судалгааны хамгийн дээд мэргэжлийн ICC/ESOMAR Code-ийг дагаж мөрддөгийн баталгаа юм. Эзомарын код нь судалгаа шинжилгээг мэргэжлийн өндөр төвшинд хийж гүйцэтгэх, үнэн бодит мэдээллээр хангах, дэлхийн хэмжээнд нэг стандартыг дагаж мөрдөх амлалт юм.

Эзомар нь 1948 оноос хойш Олон Улсын судалгааны салбарын зохицуулалтын механизм, судалгааны салбарын хөгжлийг хангасаар ирсэн. Байгуулагдсан цагаасаа эхлэн судалгаа шинжилгээ хийж буй байгууллагад зориулсан ёс зүйн стандартыг боловсруулж, судалгаа шинжилгээний ажлын бүхий л түвшинд хэрхэн үнэн бодит, эрх зүй хуулийн хүрээнд судалгаа хийх талаар сурталчилсаар ирсэн. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрд байгаа Эзомарын 4800 гишүүд Зах зээл, Нийгмийн судалгааны ёс зүйн стандартыг дагаж мөрддөг.

Эзомарын гишүүн бүр Эзомарын ёс зүйн стандарт болон Эзомарын сахилга батын журмыг дагаж мөрдөх үүрэг хариуцлагыг хүлээдэг. Эзомарын ёс зүйн стандартыг дагаж мөрдөх нь гишүүдийн үндсэн үүрэг хариуцлага болдог.


Зөвхөн гишүүд ашиглана!

Энэхүү ёс зүйн стандартыг судалгаа хийлгэж буй хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах, судалгаанд хандах итгэл үнэмшлийг бэхжүүлэх зорилгоор 2008 онд шинэчлэн боловсруулсан болно. Үүнд судалгааны бүхий л шатан дахь мэдээлэл цуглуулагч, чанар шалгагч, давхар шалгагч, мэдээлэл шивэгч, алдаа хянагч, мэдээлэл боловсруулагч, судлаач зэргийг ёс зүйтэй ажиллах, үнэн бодит мэдээлэл боловсруулах стандартыг хэрхэн ашиглах талаар нарийн тусгасан болно.

Эзомарын шинэчилсэн зах зээлийн болон нийгмийн судалгааны олон улсын стандартыг гишүүд баталсан бөгөөд 2008 оны 1-р сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон.

Компаний тухай

Бидний зарчим

Бизнес хөгжлийн "MMCG" ХХК-ийг зах зээлийн судалгааны салбарын бүс нутгийн хэмжээний тэргүүлэгч болоход залан чиглүүлэх үндсэн 7 зарчим.

Төвийг сахиж, ямар ч нөлөөнд орохгүй байх
Үйлчлүүлэгчийнхээ хүсэл сонирхлоос өөр ямар ч зүйлийн нөлөөнд автахгүй байх. Үйлчлүүлэгчиддээ зөвхөн үнэнийг хэлэх.

Бүрэн дүүрэн гүйцэтгэл
Аливаа захиалгыг бүрэн дүүрэн гүйцэтгэх хэмжээний зардал үнэтэй, цаг хугацаатай байх тохиолдолд л авч байх. Авсан тохиолдолд зардлаас үл хамааран бүрэн дуусгаж гүйцэтгэж ажиллах.

Нягт нямбай байдал
Мэдээлэл цуглуулалт, мэдээлэл оруулалт, алдааны хяналтын стандартын бүхий л үе шатуудыг жижиг гэлтгүй нягт нямбай мөрдөж ажиллах.

Шударга үнэнч байх
Үйлчлүүлэгчдийнхээ аливаа асуудал, ирээдүйн төлөв зэргийн нууцыг чандлан хадгалах. Зөвхөн тэдний зөвшөөрлөөр л мэдээлэлд хандах.

Арвич хямгач байх
Бүрэн дүүрэн гүйцэтгэл, нягт нямбай болон найдвартай байх зарчимд нийцэхүйцээр арвич хямгач байх.

Үнэ
Олон Улсын болон бүсийн үнийн дунджаас хэтрүүлэхгүй шударга үнийн саналыг өгч байх.

Үйлчилгээ
Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг өндөр байлгахын тулд асуудалд уян хатан хандаж, зохистойгоор шийдэж болох боломжийг судалж үздэг байх.