Харилцах хаяг

Манай хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Энх тайвны өргөн чөлөө, Зүүн хүрээ хотхон, 203-р барилга, 4 давхар

Утас

Утас/Факс: 976-77000188, 976-77000888

Харилцах албан тушаалтан:
976-99103955 (Англи)
976-99100599 (Англи)
976-99110795 (Монгол)

Цахим шуудан

info@mmcg.mn

Биднийг дэмжээрэй
Location Map
Close

Монголын маркетингийн судалгааны ассоциаци Ази, Номхон далайн орнуудын судалгааны хороонд гишүүнээр элслээ

Нийтлэгдсэн: 2013-11-18 « Буцах

MMCG компанийн санаачлагаар Маркетингийн судалгааг хөгжүүлэх, стандарт ёс зүйг сурталчлан таниулах, сургалт семинар, үзэсгэлэн зохион байгуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилго бүхий Монголын маркетингийн судалгааны ассоциаци (ММСА)-ийг 2013 оны 10 сарын 15-ны өдөр байгуулсан билээ.

Маркетингийн судалгааны олон улсын, түүний дотор Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах, харилцан туршлага судлах, олон улсын аргачлал, стандарт, ёс зүйг суралцан, сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилгоор ММСА-ийн зүгээс Ази, Номхон далайн орнуудын судалгааны хороо (APRC, дэлгэрэнгүй мэдэээллийг http://aprc-research.com/ сайтаас үзнэ үү)-нд гишүүнээр элсэх хүсэлтийг тавьсан юм. Хорооны зүгээс бидний хүсэлтийг нааштайгаар хүлээн авч Тайланд улсын нийслэл Бангкок хотноо 2013 оны 10 сарын 31-нээс 11 сарын 1-ний хооронд болсон 5 дахь удаагийн бага хурлаар хэлэлцэн ММСА-ийг гишүүнээр элсүүллээ. Энэхүү хуралдаанд MMCG компанийн ерөнхий захирал Д.Амгаланбаатар, Судалгаа хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн нар оролцсон.

Энэ удаагийн хуралдаан нь Sense and Sensibility: The Hybrid for Success” буюу “Мэдрэмж ба мэдрэхүй: Амжилтад хүрэх хослол” гэсэн сэдвээр зохион байгуулагдсан бөгөөд маркетингийн судалгаа сэтгэл зүйн асуудлуудыг тусгах талаарх голлон авч хэлэлцсэн. Хурал:

-         “Мөн чанар: Мэдрэмжийг олж илрүүлэх, хэмжих” - бүтэн өдрийн семинар;

-         “Онлайн бүлгийг ко-крейшн үйл ажиллагаанд татан оролцуулах” хагас өдрийн семинар;

-         “ISO 20252 стандартыг дагаж мөрдөх нь” хагас өдрийн семинар;

-         APRC-ийн удирдах зөвлөлийн 2013 оны уулзалт;

-         APRC-ийн бага хурал гэсэн хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдсан.

APRC-ийн дараа жилийн уулзалт 2014 оны 10 сарын 15-16-ны өдрүүдэд Малайз Улсын нийслэл Куала Лумпур хотод болох болно. ММСА-ийн зүгээс маркетингийн судалгааг Монгол Улсад хөгжүүлэхээр зорин ажиллаж буй байгууллага, аж ахуйн нэгж, судлаачдыг холбоонд гишүүнээр элсэн орож хамтран ажиллахыг урьж байна.

Хуралдааны талаарх зурагт мэдээллийг дараахь файлаас үзнэ үү. APRC photo.pdf

 

Хуваалцах / Share it via: