Компанийн тухай
Компаний эрхэм зорилго: Үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн үйл ажиллагаанд судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр болзошгүй эрсдлийг бууруулж ашиг орлогыг нь нэмэгдүүлэх замаар Бүс нутгийн бизнесийн судалгааны салбарын зах зээлд тэргүүлэгч болох.

Компаний уриа үг: Your business spirit...
Компаний тухай
|
2002 он |
- 2002 он 02 сарын 22-нд Улсын бүртгэлд бүртгэгдсэнээр "ММCG" ХХК албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн.
|
|
2003 он |
- Банк санхүүгийн зах зээл дээр ажиллаж эхэлсэн.
- Бизнесийн байгууллагатай урт хугацаанд хамтран ажиллах цогц төлөвлөгөө боловсруулсан.
|
|
2004 он |
- ОУБ-уудтай хамтран ажиллаж эхэлсэн. "Дэлхийн зөн Монгол", АНУ-ын "Азийн сан", "Мерси Кор" г/м
|
|
2005 он |
- Засгийн газрын байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлсэн.
- Үүрэн телефон холбооны зах зээл дээр ажиллаж эхэлсэн.
- "Home using test" туршилт судалгааг анх удаа Таван Богд Групптэй хамтран шүдний оон дээр явуулав.
|
|
2006 он |
- НҮБ-ын Сүүний төсөлтэй хамтран ажиллаж эхэлсэн.
- "Реклам PR"-ын албыг шинээр байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
- Борлуулалтын ажилтан, маркетингийн менежер бэлтгэх сургалтыг харилцагч байгууллагуудын захиалгаар өгч эхэлсэн.
|
|
2007 он |
- Сургалтын албыг шинээр байгуулан үйл ажиллагаа явуулж эхэллээ.
- Улс төрийн судалгааны "ФОКУС" агентлагийг байгуулав.
- Дэлхийн банкны CGAP төсөлтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан.
- Азийн Хөгжлийн банкны Эрүүл мэндийн төсөлтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан.
- 2002 онтой харьцуулахад үйл ажиллагааны цар хүрээ 2,3 дахин боловсон хүчний тоо 4 дахин нэмэгдээд байна.
- Уул, уурхай, өрөмдлөгийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулах үзэсгэлэн худалдаа, "Central Asian Minning Supply"компанитай хамтран амжилттай гүйцэтгэв.
- Солонгосын SK группын Монгол дахь албан ёсны түншээр сонгогдож хамтран ажиллаж эхлэв.
- Дэлхийн банкны Улаанбаатар хотыг утаагүйжүүлэх хөтөлбөрийн судалгааны гүйцэтгэгчээр сонгогдов.
|
|
2008 он |
- Чанарын судалгаа боловсруулах N-VIVO програмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэв.
- JICA ОУБ-н захиалгаар Үйлдвэр Худалдааны Яаманд "Экспортлогчдын SWOT шинжилгээ" чанарын судалгааны ажлыг N-VIVO програм дээр боловсруулан амжилттайгаар гүйцэтгэсэн.
- ОУ-н судалгааны нэр хүнд бүхий агентлагууд болох Research International, IMRB International-тай хамтран British American Tobacco (BAT) компанийн захиалгаар тамхины хэрэглээний суурь судалгааг хийж гүйцэтгэв.
- ESOMAR ОУ-н маркетингийн судалгааны стандартчилалын байгууллагын стандартуудыг судалгааны мэдээлэл цуглуулах, хянах үе шатуудад нэвтрүүллээ.
|
|
2009 он |
- Судалгааны шинжилгээний байгууллагын онцлог, стандартад нийцсэн өөрийн оффисын барилгын ажлыг эхлүүлэв.
- Маркетинг, Борлуулалтын мэргэшүүлэх сургалтыг танхимын хэлбэрээр олон нийтийн дунд зарлан зохион байгуулж эхэлсэн. Сургалтанд янз бүрийн салбарын компаниудаас нийтдээ 8 ээлжинд 150 орчим хүмүүс хамрагдаж сертификат авав.
- Судалгааны Олон улсын тендерт бусад улс орны судалгааны томоохон агентлагуудтай өрсөлдөн ялалт байгуулж, “Imperial Tobacco Group”-ын судалгааны гүйцэтгэгчээр ажиллав.
- “ADRA”, “CHF” зэрэг ОУ-ын байгууллагуудтай хамтарч ажиллаж, Олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн.
- ОХУ-ын АРТА компаний судалгааны гүйцэтгэгчээр ажилласнаар, ОХУ-ын байгууллагуудтай хамтарч ажиллах суурь тавигдсан.
- Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яамны захиалгаар, Азийн хөгжлийн банкны техникийн туслалцаатайгаар “Хүнсний тэтгэлэгт хөтөлбөр”-ийн судалгааны ажлыг гүйцэтгэсэн нь төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх алхам болсон.
- Европын Сэргээн Босголтын Банкны TAM/BAS хөтөлбөрийн дотоодын зөвлөх байгууллагаар сонгогдож, эхний хамтарсан зөвлөх үйлчилгээний ажлаа салбартаа “INFO SYSTEMS” компани дээр амжилттай хэрэгжүүлэв.
|
|
2010 он |
- Мянганы Сорилын Сангийн, Мэргэжлийн Боловсролыг Дэмжих төслийн хүрээнд Ядууралыг Бууруулах Санаачилга, IPA америкийн нэгдсэн улсын хөгжлийн судалгааны байгууллагын техникийн туслалцаатайгаар, Техник Мэргэжлийн сургуулиудын элсэлтийн ажлыг зохион байгуулах ажлыг амжилттайгаар гүйцэтгэж хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан.
- Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яамтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилт зөвлөмжтэйгээр, Ховд аймгийн бүх өрхийг хамарсан судалгааны ажлыг хийж компаний чадамж, туршлагыг нэмэгдүүлсэн.
- Synovate Глобаль Судалгааны компанитай хамтран, Soft Beverage-ийн зах зээлийн судалгааны ажлыг хамтран гүйцэтгэсэнээр бизнесийн судалгаа гүйцэтгэх стандар, чадамжаа сайжирууллаа.
- Говь компанитай хамтран Ноолууран бүтээгдэхүүний багтаамж, бренд, хэрэглэгчийн худалдан авах зан төлвийн судалгааг гүйцэтгэсэн нь Ноолуурын салбарын зах зээлийн анхны бүрэн хэмжээний томоохон зах зээлийн суурь судалгааны ажил боллоо.
- Зориулалтын бүрэн тоноглол, хананы цаанаас ажиглалт хийх бололцоо бүхий Фокус ярилцлагa судалгааны өрөө, Data operation өрөө, Архивын өрөөтэй судалгааны байгууллагын үйл ажиллагааны онцлог стандартад нийцсэн өөрийн оффисын барилгын ажлыг дуусгаж ашиглалтанд орууллаа.
|
Компаний зарчимууд
Бизнес хөгжлийн "MMCG" ХХК-ийг зах зээлийн судалгааны салбарын бүс нутгийн хэмжээний тэргүүлэгч болоход залан чиглүүлэх үндсэн зарчмууд. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаандаа баримталдаг 7-н үндсэн зарчим.
| Төвийг сахисан ямар ч нөлөөнд орохгүй байх |
- Үйлчлүүлэгчийнхээ хүсэл сонирхлоос өөр ямар ч зүйлийн нөлөөнд автахгүй байх. Үйлчлүүлэгчддээ зөвхөн үнэнийг л хэлэх
|
| Бүрэн дүүрэн гүйцэтгэл |
- Аливаа захиалгыг бүрэн дүүрэн гүйцэтгэх хэмжээний зардал үнэтэй байх тохиолдолд л авч байх. Авсан тохиолдолд зардлаас үл хамааран бүрэн дуусгаж гүйцэтгэж ажиллах
|
| Нягт нямбай байдал |
- Ажил үйлдэлд нөлөөлөх бүхий л жижиг зүйлсийг ч тооцон ажиллаж байх
|
| Шударга үнэнч байх |
- Үйлчлүүлэгчдийнхээ аливаа асуудал, ирээдүйн төлөв зэргийн нууцыг чандлан хадгалах. Зөвхөн тэдний зөвшөөрлөөр л мэдээллийг өгч байх
|
| Арвич хямгач байх |
- Бүрэн дүүрэн гүйцэтгэл, нягт нямбай болон найдвартай байх зарчимд нийцэхүйцээр арвич хямгач байх
|
| Үнэ |
- Шударгаар ашиг олохуйц үнийн саналыг үйлчлүүлэгчдэдээ өгч байх. Үзүүлэлт, нөхцөл өөрчлөгдсөнөөс бусад тохиолдолд анх өгсөн үнийн саналыг хэзээ ч өөрчлөхгүй байх
|
| Үйлчилгээ |
- Үйлчлүүлэгчдэдээ хөрөнгө оруулалтаас олох ашгийг хамгийн дээд цэгт хүргэхийн тулд бүхий л боломжийг хайж судлах
|
Компанийн зохион байгуулалт
Байгууллагын амжилтын нэгэн чухал зүйл нь хүний нөөц байдаг тул "ММCG" ХХК нь хүний нөөцийн асуудалд онцгой анхаарал хандуулан ажилладаг билээ. Бид хүний нөөцийн зөв зохистой төлөвлөлт, бүрдүүлэлт, ажилтны хөгжил, сургалтын асуудалд илүү анхааран ажиллаж байна.
"ММCG" ХХК-ний ажилтанууд нь дотоодын нэр хүндтэй сургуулиуд болон гадны өндөр хөгжилтэй орнуудад мэдлэг эзэмшсэн юм.
Одоогийн байдлаар судалгаа шинжилгээ, реклам PR-ийн чиглэлээр мэргэжсэн нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай компани нь гадаад хэлний болон компьютерийн шаардлагатай програм хангамжийг бүрэн эзэмшсэн, судалгааны практик ажлын дадлага туршлага сайтай боловсон хүчнээр бүрэн хангагдсан.
Мөн нийт ажилчид асуулга зохиох, турших, мэдээлэл цуглуулах, мэдээлэл боловсруулах, шинжилгээ хийх, тайлан дүгнэлт бичих зэрэг судалгааны бүх процесст бие даан ажиллах чадварыг эзэмшсэн. Өөрөөр хэлбэл бие биенээ орлож ажиллах, харилцан санал солилцох нөхцөл боломжоор бүрэн хангагдаж байдаг.