1948 оноос хойш Эзомар судалгааны салбарын шинэчлэл, зохицуулалтын механизм болж
байгаагийн хувьд, Эзомар зах зээлийн судалгааг хийхдээ дагаж мөрдөх ёс зүйн стандартыг дэмжиж, сурталчилдаг. Өнөөдөр
Эзомарын дэлхийн өнцөг булан бүрд байгаа 4800 гишүүд Зах зээл, Нийгмийн судалгааны ёс зүйн стандартыг дагаж мөрддөг.
Эзомарын гишүүн бүр Эзомарын ёс зүйн стандарт болон мөн Эзомарын сахилга батын журмыг дагаж мөрдөх үүрэг хариуцлыг хүлээдэг. Эзомарын ёс зүйн стандартыг дагаж мөрдөх нь гишүүдийн үндсэн үүрэг хариуцлага болдог.
Энэ ёс зүйн стандартыг хэрэглэгчдийн хамгаалал, итгэл үнэмшлийг бэхжүүлэх зорилгоор шинэчлэсэн болно. Сүүлийн үеийн технологи, хувийн нууцлалын асуудлыг зах зээлийн судалгаа, олон нийтийн санал бодол болон зах зээлийн судалгааг хийхэд хэрхэн ашиглах талаар мөн тусгасан болно.
Эзомарын шинэчилсэн зах зээлийн болон нийгмийн судалгааны олон улсын стандартыг гишүүд баталсан бөгөөд 2008 оны 1-р сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон.
Шилдгийн тэмдэг

Зөвхөн гишүүд ашиглана!
Эзомарын гишүүнчлэлийн тэмдэг бол Эзомарын ёс зүйн код болон Эзомарын судалгааны ёс зүйн зааварт тусгасан мэргэжлийн ёс зүйн хамгийн дээд стандартыг дагаж мөрддөг гэдгийг илтгэн харуулдаг. Судалгааны салбарын хүрээнд энэ тэмдэг мэргэжлийн хамгийн дээд ёс зүй , хамгийн үр дүн дүнтэй шийдвэр гаргах үйл явцыг дэмжсэн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг дагаж мөрддөгийг батлан илэрхийлдэг.