| Зах зээлийн судалгаа |
- Зах зээлийн суурь судалгаа
- Зах
зээлийн суурь судалгаагаар тухайн бараа үйлчилгээ нийлүүлэхээр зорьж
буй зах зээлийн орчиныг бүхэлд нь судалж, одоогийн нөхцөл байдлын
талаар иж бүрэн мэдээлэлээр компанийг хангадаг. Суурь судалгааны үр
дүнд үйл ажиллагаа явуулах гэж буй зах зээлийн потенциаль ямар
хэмжээтэй юм, гол тоглогчид нь хэн бэ, одоогийн тоглогчидын нийлүүлж
буй бараа, үйлчилгээ хэрэглэгчдийн хэрэгцээг ямар төвшинд хангаж байна
вэ, борлуулалтын сувгуудаар хэрхэн худалдаалагдаж байна, үнийн төвшин
ямар байгаа зэрэг олон асуудлыг тодруулах боломжтой. Шинэ зах зээл дээр
ажиллаж эхэлж байгаа болон зах зээлийнхээ талаар урьд нь ямар нэг
судалгаа шинжилгээ хийж байгаагүй, орчиноо үнэлэх шаардлагатай
байгууллагуудын хувьд хийлгэвэл зохих судалгааны төрөл юм.
- Зах зээлийн багтаамжийн судалгаа
- Зах
зээлийн багтаамжийн судалгааны үр дүнд өөрийн худалдаалж буй бараа
бүтээгдэхүүний жил, улирал, сард хэдий хэмжээгээр борлогддог, ямар
хэмжээний эрэлт байгаа болон тухайн зах зээлд өөрийн болон
өрсөлдөгчдийн бараа бүтээгдэхүүн ямар хувь хэмжээ эзэлж байгааг мэдэх
бололцоотой юм. Импортын барааны хувьд тухайн барааны нийлүүлж байгаа
улс орон, нийлүүлж буй компани, татан авалтын давтамж зэрэг олон
үзүүлэлтээр гаргах боломжтой. Зах зээлийн багтаамжийг үйлдвэрлэл,
импортын статистик мэдээлэлд үндэслэж тодорхойлохоос гадна, борлуулалт
болон үйлдвэрлэлийн бодит мэдээлэл, нэг хүнд ногдох дундаж хэрэглээ
зэрэг дээр тулгуурлан тодорхойлж болдог.
- Хэрэглэгчийн зан төлвийн судалгаа
- Хэрэглэгчийн
зан төлвийн судалгаагаар тухайн бараа бүтээгдэхүүнийг сонгож худалдан
авах, хэрэглэхтэй холбогдсон бүхий л хүчин зүйлсийг судалдаг. Ямар
сегментийн хэрэглэгчид илүүтэй худалдан авч байна, аль нэр төрлийг
илүүтэй сонирхож байна, худалдан авалт хийхэд юу голлон нөлөөлсөн, ямар
байдлаар, хаанаас илүүтэй авч байна, хэдий хэмжээний зардал гаргадаг,
худалдан авсан бүтээгдэхүүнээ хэрхэн хэрэглэж байна, цаашид худалдан
авсаар байх эсэх зэрэг олон асуудлуудад хариулт өгдөг. Ингэж судалснаар
бизнесийн байгууллага өөрийн хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхол,
хэрэглээний төлөв байдал, цаашдын хандлагад тулгуурлан бараа
бүтээгдэхүүнийхээ чанар, өрсөлдөх чадварыг сайжируулж, нэр төрлөө
нэмэгдүүлэх, зах зээлээ өргөтгөх боломжтой болдог.
- Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
- Хэрэглэгчийн
сэтгэл ханамжийн судалгаагаар бизнесийн байгууллагын бүтээгдэхүүн,
үйлчилгээнд хэрэглэгч, үйлчилүүлэгчид нь хэр сэтгэл ханамжтай байгааг
судалдаг. Тухайн барааны хувьд чанар, үнэ, сав баглаа боодол,
нийлүүлэлт, борлуулсаны дараах үйлчилгээ, нэр хүнд, бараанд үзүүлж буй
урамшуулал, сурталчилгаа зэрэг бүхий л хүчин зүйлд хэрэглэгчид ямар
сэтгэл ханамжтай байгааг тодруулна. Харин үйлчилгээний хувьд чанар
үнэндээ нийцэж байгаа байдал, үйлчилгээ үзүүлж буй хүний зан харьцаа,
үйлчилгээний орчин, хүлээгдэл, зэрэг тухайн үйлчилгээг хэрэглэгчид
хүргэхтэй холбоотой хүчин зүйлсд хэрэглэгчид хэр сэтгэл ханамжтай
байгааг судална. Бизнесийн байгууллага хэрэглэгч, үйлчилүүлэгчийнхээ
сэтгэл ханамжийг тогтмол хугацаанд байнга хэмжиж, хэрвээ доогуур байвал
сайжируулах арга хэмжээг цаг тухайд нь авч явсанаар зах зээлд урт удаан
оршин тогтнох бололцоогоор хангагддаг.
- Шинэ бүтээгдэхүүний судалгаа
- Бараа
бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж зах зээлд нэвтрүүлэхээс урьдаж олон
төрлийн судалгаанууд хийгддэг. Тухайн шинээр үйлдвэрлэх гэж буй
бүтээгдэхүүний зах зээлийн хэрэгцээ ямар байна, одоогоор ямар байдлаар
хангагдаж байна, ямар компаниуд нийлүүлж байна, тэдгээр нь хэрэглэгчийн
хэрэгцээг хангаж чадаж байна уу, зэрэг олон асуудлыг тодруулах
шаардлагатай болдог. Мөн шинэ бүтээгдэхүүний санааг үнэлэх, туршилтын
загварыг турших, PDF матриц шинжилгээ хийх зэргээр бүтээгдэхүүнийг
бүтээх үе шат тухай бүрт зохих судалгааг сайн явуулсаны дүнд зах зээлд
нэвтрүүлэхэд бэлэн эцсийн бүтээгдэхүүнийг бий болгох ёстой. Ингэснээр
зах зээлд дээр гараад худалдаалагдахгүй, хэрэглэгчийн хэрэгцээнд
нийцээгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүнээс үүдэн бий болох эрсдэлийг
бууруулах боломжтой юм.
- Брендийн судалгаа
- Брендийг
бүтээх, хөгжүүлэх, Брендэд үнэнч хэрэглэгчийнхээ тоог нэмэгдүүлэх,
бусад брэндүүдээс хамгаалахад зориулж брендийн судалгааг хийдэг.
Брендийн судалгаагаар бизнесийн байгууллага өөрийн брендийн болон
өрсөлдөгч брендүүдийн талаар хэрэглэгчдийн мэдлэг, ойлголт, бүрэлдэж
тогтсон имидж, хэрэглээний төвшин, үнэнч байдал, шилжилт хөдөлгөөн,
цаашдын хандлага ямар байгааг судалж мэдэх бололцоотой юм. Мөн өөрийн
бүтээгдэхүүн хэрэглэгчдийн ямар сегментийн хүрээнд байнгийн хэрэглээний
бренд болж чадсан, ямар сегментийн хувьд орлуулах брендийн үүрэг
гүйцэтгэдэг, ямар сегмент огт хэрэглэдэггүй вэ, гэхчилэн брендийн
байршсан байдалд анализ хийх нь чухал ач холбогдолтой байдаг.
Судалгааны дүнд хэрэглэгчийн аль бүлэгт илүү анхаарал хандуулах ёстой
вэ, брендээ хөгжүүлэх, үнэнч хэрэглэгчидээ хадгалж үлдэхэд маркетингийн
ямар стратеги баримтлах ёстой зэрэг олон чухал шийдвэрүүдийг гаргах
бололцоогоор компаниуд хангагддаг.
- Борлуулалтын сувгийн судалгаа
- Борлуулалтын
сувгийн судалгаагаар зах зээлийн ерөнхий төлөв байдлыг зураглан харах,
тухайн бүтээгдэхүүний талаар борлуулагчдын санал бодлыг сонсох,
борлуулалтын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, бүтээгдэхүүний
бөөний болон жижиглэнгийн үнэд хяналт тавих зорилгоор хийдэг. Тухайн
бүтээгдэхүүний зах зээл дээр борлуулагдаж буй төлөв байдлыг зураглан
харах, томоохон худалдааны төвүүдээр өдөрт борлогдож буй хэмжээ, үнийн
төвшин, компаниудын мерчиндайзингийн үйл ажиллагааг судлах нь шинээр
зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх гэж буй компаниудын хувьд зах зээлийн
талаар ойлголт авахад тус болдог.
- PR, pеклам сурталчилгааны мониторинг судалгаа
- Компаний
явуулсан PR, Реклам сурталчилгааны кампанит ажлын хэрэглэгчдэд хүрсэн
байдал, үр дүнг хэмжих зорилгоор хийдэг. Зар сурталчилгаа маань өөрийн
хүргэх гэсэн санаагаа зорилтод хэрэглэгчдийн бүлэгт хүргэж чадсан эсэх,
сурталчилгаа хэр нөлөөлсөн, сурталчилгаанаас үүдээд тухайн бараа
бүтээгдэхүүний авах сэдлийг хэрэглэгчдийн хэдэн хувьд төрсөн эсэх
гэхчилэн тухайн сурталчилгааны ажлын зорилготой уялдуулан хэрэглэгчдийн
дунд судалгаа явуулж мониторинг хийдэг. Ингэснээр явуулсан
сурталчилгааны ажлынхаа үр дүнг хэмжиж, хэрэглэгчийн тухайн
бүтээгдэхүүн болон компанид хандах хандлага ямар байгааг мэдэх
бололцоотой, мөн цаашдын сурталчилгааны ажлынхаа чиглэлийг тодорхойлох,
ямар сувгаар сурталчилгаагаа түлхүү явуулах, сурталчилгааны ажлынхаа
хүчийг нэмэгдүүлэх эсвэл, багасгах гэхчилэн олон шийдвэрүүдийг гаргах
бололцоотой болдог.
|
| Хүний нөөцийн судалгаа |
- Ажиллагсдын сэтгэл ханамжийн судалгаа
- Сэтгэл
ханамжийн судалгаагаар ажиллагчдын хувьд юу хамгийн чухал байдаг болон
тухайн байгууллагын хувьд ямар зүйлсийг засаж өөрчлөх шаардлагатай
талаар мэдээллийг тодруулдаг. Тухайлбал ажиллагчдын хувьд ажил үүргийн
ямар талуудад сэтгэл ханамжтай эсвэл сэтгэл ханамжгүй байдаг г.м.
- Хэрвээ
тухайн пүүс, компаний ажиллагчид сэтгэл хангалуун байгаа тохиолдолд энэ
нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн суурь нөхцөл болж өгдөг байна.
Сэтгэл ханамжтай ажиллагчид пүүс компанидаа урт хугацаагаар ажилладаг.
Ажиллагчид тухайн пүүс компанидаа он удаан жилээр ажиллах тусам, тэд
улам туршлагажиж, үйлчлүүлэгчдээ улам сайн ойлгож, тэдний эрэлт
хэрэгцээг сайн хангаж байдаг байна. Тэгэхлээр ажиллагчдын сэтгэл
ханамж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн баталгаа болж өгдөг байна.
- Ажиллагчдын
сэтгэл ханамжийн судалгааг ажил олгогч биш, харин гуравдахь этгээд буюу
гадны гүйцэтгэгч байгууллагаар гүйцэтгүүлэх нь ажиллагчдыг илүү
нээлттэй, илэн далангүй байлгаж, судалгаанд идэвхтэй оролцож, хариулах
боломжийг бүрдүүлж өгдөг. Хэрвээ ажил олгогчын зүгээс энэ судалгааг
хэдийгээр нэр хаяггүй авах тохиолдолд ч ажиллагчид ажил олгогчидтойгоо
илэн далангүй байж чаддаггүй.
- Социометрийн судалгаа
- Социометр нь нийгмийг бүрдүүлэгч байгууллага, хамт олны харилцаа, уур амьсгал, хамтач байдлыг тодорхойлдог социологийн тодорхой судалгааны арга юм. /социомер-нөхөрсөг, хамтач харилцааг хэмжих/
- Судлах зүйлс
- Байгууллагын гишүүн тус бүрийн, хамт олны дунд эзлэх байр суурь, нэр хүнд, рейтингийг тогтоох
- Байгууллагын гишүүн бүрийн гишүүдтэй хамтран ажиллах, харилцааны хамтач байдлыг тодруулах
- Байгууллагын тухайн гишүүнийг бусад алба, хэлтсийн нийт гишүүд хэрхэн үнэлж, харилцаа холбоо тогтоох зэрэг шинжүүдийг илэрхийлнэ.
- Байгууллагын хэлтэс, албадын бүх шатны ажилчдын хоорондох харилцааны нэгдэл нягтралын түвшин,
- Нэгдэл нягтралын байдал нөлөөлж буй эерэг болон сөрөг хүчин зүйлсийг тодорхойлох
- Байгууллагын удирдлагын харилцаа, ажилчдаа хандах хандах, үнэлэмж, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, шалтгаан
- Байгууллага хамт олны удирдлагадаа хандах хандлага, үнэлэмж түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, шалтгаан
- Байгууллагын хэлтэс, албадын бүх шатны ажилчид харилцан бие биедээ хандах хандлага
- Цалин хөлсний судалгаа
- Ажилчин,
албан хаагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд өрсөлдөхүйц цалин хөлс,
урамшууллын бодлого зайлшгүй чухал хэрэгтэй байдаг. Тийм учраас ижил
түвшиний өрсөлдөхүйц байгууллагуудтай харьцуулан судлах замаар
компанийхаа ажилчин, албан хаагчдын цалин хөлс, урамшууллын бодлогыг
шинэчлэх шаардлагатай юм.
- Цалин хөлсний судалгааг хийхэд үндсэн 3-н үе шаттай байдаг.
- 1-рт: Компаниудыг сонгох
- Компаниудын
түүвэрлэлт нь цалингийн зах зээлийг бодитойгоор төлөөлөхүйцээр хийгдсэн
байх ёстой. Сонгосон компаниуд нь ажиллагчдын тоо, ажиллагчдын ур
чадвар, туршлага, үйл ажиллагааны цар хүрээгээрээ захиалагч компанитай
харьцуулахуйц байх ёстой.
- 2-рт: Ажлын байрны адил төстэй байдлыг тааруулах
- Ажлын
байрны тодорхойлолт болон бүтэц нь компани бүр дээр өөр өөр байдаг.
Ажлын байруудыг нягтлан харьцуулах нь ажлын байрнуудыг үүрэг
хариуцлагуудыг адилхан байлгахад тус нэмэр болох юм. Ажлын байрнууд
адилхан нэртэй хэдий ч байгуулага бүрийн онцлогоос хамааран ажлын
байрны агуулга өөр өөр байдаг. Зах зээл дээрх ажлын байрнуудыг
захиалагч компаний ажлын байрнуудтай нягтлан харьцуулах замаар адил
төстэй ажлын байрнуудыг олох нь цалингийн судалгааг амжилттай хийх
үндэс юм.
- 3-рт: Цалингийн судалгаа хийх
- Сонгогдсон компаниудын адил төстэй ажлын байрнуудад зохиогдсон анкетын дагуу судалгаа хийнэ.
- Зөвхөн
цалингийн цэсэнд бичигдсэн цалингийн хэмжээг судлах төдийгөөр цалин
хөлсний судалгааг хязгаарлаж болохгүй юм. Хамгийн гол нь ажлын байр тус
бүрийн хувьд үндсэн цалингаас гаднах урамшууллууд /Орон сууцны урамшуулал, Эрүүл мэндийн үйлчилгээ, Ажилтай холбоотой аваар ослын даатгал, Тэтгэвэрт гарах үеийн урамшуулал гэх мэт/ мөн бусад хангамжуудыг /Унааны мөнгө, Утасны мөнгө, Илүү цагийн мөнгө, Хоолны мөнгө гэх мэт/ судлаж тогтоох нь ач холбогдол өндөртэй байдаг.
|