Modified: 2009/3/16. Monday.
“АПУ Трейдинг” ХХК-тай манай компани урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ удаа Монгол Улсын “Архины зах зээлийн багтаамж”-ийн судалгааг 2009 оны 1 сарын 10-наас эхлэн 2009 оны 2 сарын 20 хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Modified: 2009/3/13. Friday.
Хартфорд институтийн итгэмжлэлт байгууллага боллоо.
Modified: 2009/3/11. Wednesday.
Монгол улсад маркетинг, борлуулалтын ухааныг хөгжүүлэх, мэргэшсэн мэргэжилтэнг бэлтгэх, бизнесийн байгууллагуудад “Маркетинг”-ийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж буй “MMCG” компанийн хамт олондоо гүнээ талархаж байна.
Modified: 2009/2/14. Saturday.
Манай компани “Mercy Corps” ОУБ-аас зарласан “Үндэсний ба орон нутгийн хэмжээнд бизнесийн орчинд төрийн зүгээс үзүүлж буй саад бэрхшээлийг тодорхойлох нь” сэдэвт судалгааны тендерт оролцож, энэхүү судалгааг гүйцэтгэхээр шалгарсандаа баяртай байна.
Modified: 2009/2/15. Sunday.
Манай компани “Маркетинг-Борлуулалтын менежер бэлтгэх, мэргэшүүлэх” сургалтынхаа эхний ээлжийн элсэлтийг 2009 он 1-р сарын 26-нд эхлүүлсэн бөгөөд энэ удаагийн сургалтанд маань янз бүрийн мэдлэг мэргэжилтэй, олон чиглэл салбарын хүмүүс хамрагдлаа.
Modified: 2009/1/29. Thursday.
“ADRA” Олон Улсын байгууллагын захиалгаар Дорноговь аймгийн зах зээлийн суурь судалгааг 11-р сарын 25-аас 12-р сарын 26-ны хооронд амжилттай хийж дуусгалаа. “ADRA” ОУБ нь манай компаний хамтарч ажилласан 8 дахь Олон Улсын Байгууллага болж байгаа бөгөөд ийнхүү ОУБ-уудтай хамтарч ажиллах хамтын ажиллагааныхаа хүрээг тэлж, амжилттай хамтарч ажилласандаа баяртай байна.
Modified: 2008/12/9. Tuesday.
Манай компани "JICA" Олон Улсын байгууллагатай хамтран "Монгол Улсын экспортын СВОТ шинжилгээ"-г 2008 оны 5-р сарын 1-ээс эхлэн 75 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Энэхүү шинжилгээг ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагын аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд дараах үндсэн салбаруудыг хамарсан.
Modified: 2008/11/13. Thursday.
“АПУ Трейдинг” ХХК-ний захиалгаар Монгол улсын шар айрагны зах зээлийн багтаамжийн судалгааг хийж гүйцэтгэлээ.
Modified: 2008/11/5. Wednesday.
Mongolian Marketing Consulting Group “MMCG” судалгааны компани нь Research International “RI”, IMRB International cудалгааны агентлагуудтай хамтран хэрэглэгчийн зах зээлийн судалгааг хийж гүйцэтгэлээ. Судалгааны ажлын зорилго нь хэрэглэгчдийн тамхины хэрэглээний зан төлвийг тодорхойлох, голлох брэндүүдийн хэрэглээний байдалд мониторинг хийх явдал байлаа.