Засагдсан: 2010/3/12. Баасан гараг.
“MMCG” компани нь “Маркетинг-Борлуулалтын менежер бэлтгэх, мэргэжшүүлэх” сургалтаа явуулаад жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч 6 ээлжийн 100 гаруй хүнийг албан ёсны сертификат олгож төгсгөөд байна.
Засагдсан: 2010/3/12. Баасан гараг.
“Imperial Tobacco Group” компани нь Монголын нарийн тамхины зах зээл дээр өөрийн шинэ брэндийн Мөнгөлөг / Цагаан нарийн тамхинуудыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 2009 оны 11 сарын сүүлээр тус компаний Олон улсад нээлттэй зарласан зах зээлийн судалгааны тендерт манай компани ялалт байгуулан хоёр дахь удаагаа тус компаний гүйцэтгэгчээр нь сонгогдож ажилласан.
Засагдсан: 2010/3/12. Баасан гараг.
Манай компани “Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк” (EBRD)-ны TAM/BAS төсөл болон Санхүү бүртгэлийн “Инфосистемс” ХХК-тай гурвалсан гэрээ байгуулан Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Хэнтий аймаг гэсэн 3-н орон нутгийг хамарсан “Санхүү бүртгэлийн программ хангамжийн судалгаа”-г хийж гүйцэтгэлээ.
Засагдсан: 2010/3/12. Баасан гараг.
“Imperial Tobacco Group” компани нь Монголын тамхины зах зээл дээр өөрийн шинэ брэндийн Rodeo, Brilliant, Golden Gate, Fortuna, Paramount тамхинуудыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 2009 оны 08 сарын сүүлээр тус компанийн Олон улсад нээлттэй зарласан зах зээлийн судалгааны тендерт манай компани гадаад, дотоодын олон судалгааны агентуудтай өрсөлдсөний үр дүнд ялалт байгуулан гүйцэтгэгчээр нь сонгогдож ажилласан. “Imperial Tobacco Group” компанийг монголд зарагдаж буй сэнсэн шүүртэй “West” брэндийн тамхиар нь хэрэглэгчид сайн мэдэх байх.
Засагдсан: 2010/1/22. Баасан гараг.
/City night сэтгүүлийн Бизнесийн зөвлөгөө булангийн зочноор Mongolian Marketing Consulting Group, “MMCG” компаний захирал Д.Бум-Эрдэнийн өгсөн ярилцлага/
Мөн чанартаа Маркетинг сайн хийнэ гэдэг бол бусдад тустай байхын нэр юм.
Миний хийж бүтээсэн гэхээсээ илүүтэй компанийхаа хийж бүтээсэн зүйлийг
ярья. Манай улс зах зээлийн эдийн засагт шилжээд, маркетинг, менемент
гэж ярьдаг болоод 19 жил л болж байна шүү дээ. 2000 он хүртлэх эхний 10
жилд бол ер нь хаана, хаашаа явж байгаагаа ч сайн ойлгохгүй цэвэр
шилжилтийн гэж хэлж болох жилүүдийг өнгөрөөсөн. Дэлхийд бол
маркетингийн ухаан II дайнаас хойш хөгжсөн гэж үздэг. Манай улсын хувьд
бол одоо сүүлийн жилүүдэд л маркетинг гэж зүйлийн ач холбогдолыг
ойлгож, бизнестээ ашигладаг болж байна. Гоё сайхан реклам зурагтаар
олон давталтайгаар цацаж буйгаар нь маркетингийг үйл ажиллагаа сайтай
байна гэж дүгнэвэл бас арай өрөөсгөл юм.
Манай компаний хувьд үндсэн үйл ажиллагаа маань бизнесийн судалгаа
шинжилгээ хийх явдал. Бид 2002 оноос хойш Монголд маркетингийн судалгаа
шинжилгээг мэргэжлийн төвшинд хөгжүүлэхээр хичээнгүйлэн ажиллаж байна.
Бизнесийн судалгаа шинжилгээг манай компаниуд сүүлийн жилүүдэд л арай
түлхүү үйл ажиллагаандаа ашигладаг болж байгаа. Өнөөдрийг хүртэл манай
компаний гол орлогыг бүрдүүлж биднээр үйлчилүүлж байсан харилцагчдын
маань дийлэнх хэсгийг гадны хөрөнгө оруулагчид, гадны хөрөнгө
оруулалттай байгууллагууд, олон улсын байгууллагууд бүрдүүлж ирсэн. Зах
зээл өндөр хөгжсөн орнуудад компаниуд бизнесийн үйл ажиллагаагаа маш
нарийн судалгаа шинжилгээн дээр тулгуурлан явуулдаг учраас Монголд ч
гэсэн үйл ажиллагаагаа явуулахдаа тэр зарчимаа баримталдаг.
Засагдсан: 2009/11/25. Лхагва гараг.
НҮБ, Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч “Бичил даатгалын зах зээлийг хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлэхээр зэхэж байгаа бөгөөд уг төсөл нь бага орлоготой өрхүүдийг даатгалд хамруулах, улмаар тэдгээр өрхүүд гэнэтийн хүнд нөхцөл байдлаас даатгалын тусламжтайгаар эрсдэл багатай гарах нөхцөл бүрдүүлэх юм.
Засагдсан: 2009/10/7. Лхагва гараг.
“Imperial tobacco group”-ээс 8 сарын сүүлээр Олон улсад нээлттэй зарлагдсан зах зээлийн судалгааны тендерт гадны судалгааны агентлагуудтай өрсөлдөж ялалт байгуулан гүйцэтгэгчээр нь сонгогдож ажиллалаа. “Imperial tobacco group”-ыг Монголд зарагддаг сэнсэн шүүртэй “West” тамхины брендээр нь хэрэглэгчид таних байх.
Засагдсан: 2009/10/7. Лхагва гараг.
Монгол улсын ХАА-н бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Монгол улс дахь CHF Олон Улсын Байгууллага Гахайн махан бүтээгдэхүүний салбарыг дэмжих төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийг гахайн махан бүтээгдэхүүний зах зээлийн талаарх үнэн бодит мэдээллээр хангах зорилго бүхий Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудыг хамарсан зах зээлийн суурь судалгааны гүйцэтгэгчээр манай компани сонгогдон амжилттай гүйцэтгэлээ.
Засагдсан: 2009/10/7. Лхагва гараг.
“Жем Интернэшнл” ХХК-тай хамтран 2009 оны 9 сарын 28-наас 10 сарын 04-ний хооронд Эрдэнэт, Булган, Өвөрхангай аймгийн бизнес эрхлэгчдэд борлуулалт мерчиндайзингийн сургалтыг зохион байгууллаа.