Засагдсан: 2011/5/1. Ням гараг.
Манай компани Монгол улсын хувийн хэвшлийн томоохон компаниудын нэг Энержи Ресорс компаний захиалгаар нүүрснээс хийн түлш гаргаж авах төслийн зах зээлийн судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Судалгааны хүрээнд УБ хотын төвийн 6 дүүргийн гэр хороололын түүхий нүүрс түлдэг айл өрхүүдийн түлш, зуухны төрөл, үнэ, материал, түлш хэрэглэдэг дадал зуршил, түлшинд зарцуулдаг зардал, сууцны төрөл, хэрэглэсэн материал, зах зээл дээр зарагдаж байгаа түлш, зуухны төрөл, үнэ ханш хотын агаарын бохирдолтой тэмцэж байгаа төсөл хөтөлбөрүүд, Монгол улсын түлш, эрчим хүчний салбарын чадавхи, эдийн засгийн орчин зэргийг нарийвчлан судалсан.
Засагдсан: 2011/4/13. Лхагва гараг.
Энэхүү сүү боловсруулах үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэлийг бизнесийн судалгааны “ММCG” ХХК-ий удирдлагаар боловсруулан гаргасан бөгөөд БНХАУ-ын Longchen Dairy Equipment компани болон бүх Хятадын ХАА-н механикжуулалтын академийн экспертүүд хамтран ажилласан болно.
Уг судалгааны ажил нь хоногт 30 тн сүү боловсруулах хүчин чадалтай хуурай сүүний үйлдвэр байгуулах техник-эдийн засгийн үндэслэл болон хоногт 2 тн, 5 тн хүртэлх сүү боловсруулах үйлдвэр байгуулах техник-эдийн засгийн үндэслэл гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.
Засагдсан: 2011/3/23. Лхагва гараг.
Манай компани нь “Маркетинг-Борлуулалтын менежер бэлтгэх, мэргэшүүлэх” сургалтаа явуулаад 2 жил орчим хугацаа өнгөрч байна. Одоогийн байдлаар нийт 9 ээлжийн 140 гаруй хүн сургалтандаа хамруулж албан ёсны сертификат олгоод байна.
Засагдсан: 2010/11/22. Даваа гараг.
Манай компани нь “Маркетинг-Борлуулалтын менежер бэлтгэх, мэргэшүүлэх” сургалтаа явуулаад 2 жил орчим хугацаа өнгөрч байна. Одоогийн байдлаар нийт 8 ээлжийн 130 гаруй хүн сургалтандаа хамруулж албан ёсны сертификат олгоод байна.
Засагдсан: 2010/11/22. Даваа гараг.
Монгол Улсын Нийгмийн халамжийн тухай хуулийг шинэчлэн батлахтай холбоотойгоор Орлогыг Орлуулан Тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох зөвлөх үйлчилгээний ажлыг НХХЯ-ны захиалгаар хийж гүйцэтгэлээ.
Засагдсан: 2010/11/1. Даваа гараг.
Манай компани Олон Улсын Судалгааны Synovate компанитай (www.synovate.com) хамтран Монголын зах зээл дээр ажиллахаар гэрээ байгуулан ажиллаж байна.
Засагдсан: 2010/8/9. Даваа гараг.
Манай байгууллага “Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк” (EBRD)-ны TAM/BAS хөтөлбөртэй 2 дахь удаагаа хамтран ажиллалаа.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк”-ны BAS төсөл болон “Монос Гоо Сайхан” ХХК-ийн хамтын санхүүжилтээр гоо сайхны бүтээгдэхүүний төрөл болох тос, чийгшүүлэгч, нүүр цэвэрлэгчийн зах зээлийн судалгааг зах зээлийн багтаамжийн судалгаа болон хэрэглэгчийн зан төлвийн судалгаа гэсэн 2 үндсэн бүтэцтэйгээр хийж гүйцэтгэлээ.
Засагдсан: 2010/8/9. Даваа гараг.
Манай компани нь “Маркетинг-Борлуулалтын менежер бэлтгэх, мэргэшүүлэх” сургалтаа явуулаад жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч 7 ээлжийн 120 гаруй хүн сургалтандаа хамруулж албан ёсны сертификат олгоод байна.
Засагдсан: 2010/7/24. Бямба гараг.
Монголын Мянганы Сорилтын Сангаас техник, мэргэжлийн боловсролыг дэмжих зорилгоор Техник мэргэжлийн боловсрол, сургалтын төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Засагдсан: 2010/7/24. Бямба гараг.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдол нийгэмд сэтгэл зовоосон асуудлуудын нэг болсон. Үүнтэй холбоотойгоор агаарын бохирдол бууруулах ажлууд нэлээдгүй хийгдэж байгаагийн нэг нь НҮБХХ-ийн Барилгын Эрчим Хүч Хэмнэлтийн Төсөл (БЭХХТ)-ийн Эрчим хүчний хэмнэлттэй хувийн орон сууцыг иргэдэд санал болгож байгаа явдал юм.