Засагдсан: 2011/8/3. Лхагва гараг.
Судалгааны ажлын хүрээнд хэрэглэгчдийн Ус Сувгийн Удирдах Газрын тухай ойлголт, хандлага болон бүтээгдэхүүн, үйлчилгээнд хэрэглэгчдийн сэтгэл ханамж ямар түвшинд байгааг мэдэх зорилгоор нийслэлийн 7 дүүргийн орон сууц болон гэр хорооллын хэрэглэгчид, нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй албан байгууллагуудыг хамруулан асуулга болон ярилцлагын аргаар судалгааг хийж гүйцэтгэсэн болно.
Засагдсан: 2011/9/3. Бямба гараг.
Манай компани Маркетинг-Борлуулалтын менежер бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлийн сургалтаа явуулаад 3 жил болж байгаа билээ. Та манай сургалтанд хамрагдсанаар маркетинг, борлуулалтын чиглэлээр мэргэшсэн чадварлаг боловсон хүчин болох төдийгүй олон салбар хүрээний танилтай болж бизнесээ хөгжүүлэх, бизнесийн салбарт олон жил ажиллаж, мэргэшсэн менежерүүдтэй туршлага солилцох боломжтойгоос гадна сертификаттай болж давуу талаа нэмэгдүүлэх боломжтой юм.
Засагдсан: 2011/8/2. Мягмар гараг.
Энэхүү судалгаанд Монголын зах зээл зээр борлуулагдаж буй Columbia, The North Face, Dorfman Pacific, Propper, Teva, West Scout гэх мэт дэлхийд танигдсан, нэртэй аяллын хувцасны брэндүүдийг хамруулсан болно.
Судалгааны хүрээнд аяллын хувцасны зах зээлийн эрэлтийн төлөв байдал, Монголын аяллын хувцасны зах зээл дээр борлуулагдаж буй аяллын хувцасны нэртэй брэндүүд, тэдгээрийг борлуулж буй компаниуд болон тэдний зах зээлд эзлэх хувь хэмжээ, борлуулалтын төлөв байдал, бүтээгдэхүүний нэр төрөл, худалдан борлуулж буй борлуулалтын сувгууд зэргийг нарийвчлан судалсан.
Засагдсан: 2011/7/27. Лхагва гараг.
Манай компани Монгол улсын томоохон банкуудын нэг болох Хадгаламж банкны захиалгаар “Банкаар үйлчлүүлэгчдийн зан төлөв”-н судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Засагдсан: 2011/7/26. Мягмар гараг.
Монголын Мянганы Сорилтын Сангийн “Цэвэр Агаар” төслийн хүрээнд гэрийн хорооллын айл өрхүүдэд түлшний хэмнэлттэй, сайжруулсан зуух худалдан авахад татаас олгох зорилго бүхий үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хийгдсэн судалгаа шинжилгээний мэдээллээр хангах үүргээ бид амжилттай биелүүллээ.
Манай компани 2007 онд “Дэлхийн банк”-ны захиалгаар “Гэрийн хорооллын өрхүүдийн зуух, түлшний хэрэглээний судалгаа”-г Улаанбаатар хотын 1000 өрхийг хамруулан хийж байсан бөгөөд энэ удаагийн судалгаа нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хийсэн манай компаний 2 дахь суурь судалгаа юм.
Засагдсан: 2011/7/26. Мягмар гараг.
Монголын Мянганы Сорилтын Сангаас хэрэгжүүлж буй “Мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл” (МБСТ)-ийн хүрээнд төсөл хэрэгжүүлж буй 10 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ) -ийн “Удирдлагын судалгаа”-г Улаанбаатар хот, 8 аймгийн хүрээнд амжилттай хийж гүйцэтгэлээ.
Уг судалгааны мэдээлэл нь МБСТ-ийн зүгээс цаашид МСҮТ-үүд ямар дэмжлэг туслалцаа үзүүлэх, хэрхэн хамтран ажиллах зэрэг зорилго чиглэл тогтоох үндэс болох юм.
Засагдсан: 2011/7/26. Мягмар гараг.
Монголын Мянганы Сорилтын Сангаас техник, мэргэжлийн боловсролыг дэмжих зорилгоор Техник мэргэжлийн боловсрол, сургалтын төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Техник мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл нь барилга, уул уурхай, цахилгаан эрчим хүч, механик болон тээврийн салбар зэрэг үйлдвэрлэлийн голлох салбаруудын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн техникийн ур чадвар олгох замаар хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, ядуу хүмүүсийн цалин орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.
Засагдсан: 2011/5/25. Лхагва гараг.
Манай компани судалгааны олон төрлийн аргыг ашиглан судалгаа хийдэг билээ. Энэ удаад бид хагас боловсруулсан будаа Монголчуудын хэрэглээнд нийцэх эсэхийг судлахдаа айл өрхүүдийн гэрт нь хэрэглүүлэн турших судалгааны ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгаанд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 48 өрх идэвхитэй оролцож, урамшуулал авсан.
Засагдсан: 2011/5/1. Ням гараг.
2011 оны 04 сарын 20-ноос 25-ны өдрүүд “MMCG” ХХК-ийн Сургалтын алба “Монгол Тамхи СО” ХХК-ийн захиалгаар “Биечилсэн борлуулалтын ур чадвар олгох сургалт”-ыг зохион байгууллаа. Энэхүү сургалтанд “Монгол Тамхи СО” ХХК-ийн Улаанбаатар хот дахь бөөний болон жижиглэнгийн худалдааны менежерүүд хамрагдлаа.
Засагдсан: 2011/5/1. Ням гараг.
Энэхүү судалгаа нь Монгол улсын гэр бүл төлөвлөлтийн болон эх барихын үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг, байгууллагуудын жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэл, эх барихын болон НҮЭМ-ийн нэн шаардлагатай эмийн хүрэлцээ хангамж ямар түвшинд байгааг тодорхойлж, төслийн хэрэгжилтэд үнэлэл дүгнэлт өгөх, төсөлд хамрагдаж буй дэлхийн бусад улс орнуудтай харьцуулах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогыг тодорхойлоход шаардлагатай мэдээллийг өгөх чухал ач холбогдолтой судалгаа болсон.