Мэдээ, мэдээлэл

“Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк”-ны BAS төсөл болон “Монос Гоо Сайхан” ХХК-ийн санхүүжилтээр гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа хийлээ

Манай байгууллага “Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк” (EBRD)-ны TAM/BAS хөтөлбөртэй 2 дахь удаагаа хамтран ажиллалаа.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк”-ны BAS төсөл болон “Монос Гоо Сайхан” ХХК-ийн хамтын санхүүжилтээр гоо сайхны бүтээгдэхүүний төрөл болох тос, чийгшүүлэгч, нүүр цэвэрлэгчийн зах зээлийн судалгааг зах зээлийн багтаамжийн судалгаа болон хэрэглэгчийн зан төлвийн судалгаа гэсэн 2 үндсэн бүтэцтэйгээр хийж гүйцэтгэлээ.

» read more

“Маркетинг-Борлуулалтын менежер бэлтгэх, мэргэшүүлэх” сургалтын 8-р ээлжийн бүртгэл явагдаж байна

Манай компани нь “Маркетинг-Борлуулалтын менежер бэлтгэх, мэргэшүүлэх” сургалтаа явуулаад жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч 7 ээлжийн 120 гаруй хүн сургалтандаа хамруулж албан ёсны сертификат олгоод байна.

» read more

Монголын Мянганы Сорилтын Сангийн Техник мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн гүйцэтгэгчээр ажиллалаа

Монголын Мянганы Сорилтын Сангаас техник, мэргэжлийн боловсролыг дэмжих зорилгоор Техник мэргэжлийн боловсрол, сургалтын төслийг хэрэгжүүлж байгаа билээ. 

» read more

НҮБХХ-ийн Барилгын Эрчим Хүч Хэмнэлтийн Төслийн суурь судалгааг гүйцэтгэлээ

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдол нийгэмд сэтгэл зовоосон асуудлуудын нэг болсон. Үүнтэй холбоотойгоор агаарын бохирдол бууруулах ажлууд нэлээдгүй хийгдэж байгаагийн нэг нь НҮБХХ-ийн Барилгын Эрчим Хүч Хэмнэлтийн Төсөл (БЭХХТ)-ийн Эрчим хүчний хэмнэлттэй хувийн орон сууцыг иргэдэд санал болгож байгаа явдал юм. 

» read more

“Маркетинг-Борлуулалтын менежер бэлтгэх, мэргэшүүлэх” сургалтын 7-р ээлжийн бүртгэл явагдаж байна

“MMCG” компани нь “Маркетинг-Борлуулалтын менежер бэлтгэх, мэргэжшүүлэх” сургалтаа явуулаад жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч 6 ээлжийн 100 гаруй хүнийг албан ёсны сертификат олгож төгсгөөд байна.

» read more

Олон улсын “Imperial Tobacco Group” компаний судалгааны тендерт 2 дахь удаа ялалт байгуулан хамтран ажиллалаа.

“Imperial Tobacco Group” компани нь Монголын нарийн тамхины зах зээл дээр өөрийн шинэ брэндийн Мөнгөлөг / Цагаан нарийн тамхинуудыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 2009 оны 11 сарын сүүлээр тус компаний Олон улсад нээлттэй зарласан зах зээлийн судалгааны тендерт манай компани ялалт байгуулан хоёр дахь удаагаа тус компаний гүйцэтгэгчээр нь сонгогдож ажилласан.

» read more

EBRD-н TAM/BAS хөтөлбөртэй хамтран ажиллалаа

Манай компани “Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк” (EBRD)-ны  TAM/BAS төсөл болон Санхүү бүртгэлийн “Инфосистемс” ХХК-тай гурвалсан гэрээ байгуулан Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Хэнтий аймаг гэсэн 3-н орон нутгийг хамарсан “Санхүү бүртгэлийн программ хангамжийн судалгаа”-г хийж гүйцэтгэлээ. 

» read more

Олон улсын “Imperial Tobacco Group” компанийн судалгааны тендерт ялалт байгууллаа.

“Imperial Tobacco Group” компани нь Монголын тамхины зах зээл дээр өөрийн шинэ брэндийн Rodeo, Brilliant, Golden Gate, Fortuna, Paramount тамхинуудыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 2009 оны 08 сарын сүүлээр тус компанийн Олон улсад нээлттэй зарласан зах зээлийн судалгааны тендерт манай компани гадаад, дотоодын олон судалгааны агентуудтай өрсөлдсөний үр дүнд ялалт байгуулан гүйцэтгэгчээр нь сонгогдож ажилласан. “Imperial Tobacco Group” компанийг монголд зарагдаж буй сэнсэн шүүртэй “West” брэндийн тамхиар нь хэрэглэгчид сайн мэдэх байх.

» read more

Мөн чанартаа Маркетинг сайн хийнэ гэдэг бол бусдад тустай байхын нэр юм

/City night сэтгүүлийн Бизнесийн зөвлөгөө булангийн зочноор Mongolian Marketing Consulting Group, “MMCG” компаний захирал Д.Бум-Эрдэнийн өгсөн ярилцлага/

Мөн чанартаа Маркетинг сайн хийнэ гэдэг бол бусдад тустай байхын нэр юм.

Миний хийж бүтээсэн гэхээсээ илүүтэй компанийхаа хийж бүтээсэн зүйлийг ярья. Манай улс зах зээлийн эдийн засагт шилжээд, маркетинг, менемент гэж ярьдаг болоод 19 жил л болж байна шүү дээ. 2000 он хүртлэх эхний 10 жилд бол ер нь хаана, хаашаа явж байгаагаа ч сайн ойлгохгүй цэвэр шилжилтийн гэж хэлж болох жилүүдийг өнгөрөөсөн. Дэлхийд бол маркетингийн ухаан II дайнаас хойш хөгжсөн гэж үздэг. Манай улсын хувьд бол одоо сүүлийн жилүүдэд л маркетинг гэж зүйлийн ач холбогдолыг ойлгож, бизнестээ ашигладаг болж байна. Гоё сайхан реклам зурагтаар олон давталтайгаар цацаж буйгаар нь маркетингийг үйл ажиллагаа сайтай байна гэж дүгнэвэл бас арай өрөөсгөл юм.

    Манай компаний хувьд үндсэн үйл ажиллагаа маань бизнесийн судалгаа шинжилгээ хийх явдал. Бид 2002 оноос хойш Монголд маркетингийн судалгаа шинжилгээг мэргэжлийн төвшинд хөгжүүлэхээр хичээнгүйлэн ажиллаж байна. Бизнесийн судалгаа шинжилгээг манай компаниуд сүүлийн жилүүдэд л арай түлхүү үйл ажиллагаандаа ашигладаг болж байгаа. Өнөөдрийг хүртэл манай компаний гол орлогыг бүрдүүлж биднээр үйлчилүүлж байсан харилцагчдын маань дийлэнх хэсгийг гадны хөрөнгө оруулагчид, гадны хөрөнгө оруулалттай байгууллагууд, олон улсын байгууллагууд бүрдүүлж ирсэн. Зах зээл өндөр хөгжсөн орнуудад компаниуд бизнесийн үйл ажиллагаагаа маш нарийн судалгаа шинжилгээн дээр тулгуурлан явуулдаг учраас Монголд ч гэсэн үйл ажиллагаагаа явуулахдаа тэр зарчимаа баримталдаг.

» read more

[ 1 ] [ 2 ] [ 3 ] [ 4 ]